Microsoft Office-оос OpenOffice руу шилжих үнэхээр хэрэгтэй юу?
Манайхны хувьд "үнэгүй" програм олоод хэрэглэчихдэг болохоор OpenOffice мэтийн нээлттэй эхийн програм руу шилжих талаар бодож үзээгүй байж магадгүй юм.
Шинээр худалдаанд гарч эхэлсэн "Microsoft Office 2007"-ийн үнийг сонирхоё:
Microsoft Office Standard 2007 - 399$
Microsoft Office Professional 2007 - 499$
MS Office програм худалдаж авна гэвэл ямархуу зардал гарахыг төсөөлөв үү.
Саяхан Японы нэгэн компани MS Office-оос OpenOffice руу хэрхэн шилжсэн талаар [OpenSource Conference 2007 Tokyo/Fail] дээр танилцуулсан байна. Энэ талаар бид мэдэхэд илүүдэхгүй гэж бодоод нэг хэсгийг нь орчуулав.
710 ажилтан, 3 жилд 17 сая иений зардал хэмнэнэ
Програмын худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажилладаг энэ компаний ажилчдын тоо 710.
MS Office програм инстал хийгдсэн 1100 компьютерийн 700 компьютерт OpenOffice-ийг солиж суулгажээ.
2009 оны 6 сард дараагийн шинэчлэл хийгдэх лицензийн тоог 1134-өөс 250 хүртэл багасгаснаар 17 сая иений зардалыг хэмнэнэ гэж тооцоолжээ.
OpenOffice руу шилжихэд судалгаа хийсэн хугацаа зэргээ оруулаад 1 жил 2 сарын хугацаа зарцуулжээ. Мөн OpenOffice-ийг компаний стандарт болгон хэрэглэх, өмнө хийгдсэн баримтуудыг шилжүүлэх зэрэгт баримтлах компаний журам, стандартыг боловсруулан гаргажээ. Энэ нь компаний удирдлагын шийдвэрийг тодорхой болгож өгсөн үндсэн дүрэм болсон юм. Ийм зүйл байхгүй бол MS Office-ийг хэрэглэх хүсэлт гарсаар байх болно...
Макрог хөрвүүлэх багаж хангалтгүй
4-н сар зарцуулсан судалгааны дүнд гарсан асуудлуудыг 3 том хэсэгт хуваажээ.
- Баримт болон макрогийн зохицолдоо
- Ажиллагааны ялгаа
- Өмнө байгаа системүүдтэй холбогдох
Excel-ийн VBA макрог OpenOffice руу хөрвүүлэх багаж байх боловч шаардлагыг хангахгүй байснаас макрог шилжүүлэх ажлыг гараар хийсэн. 30 орчим хэлтэс, албын 60 гаруй файлыг 2 хүн/сар зарцуулан хөрвүүлж чадсан юм.
Ингэж хөрвүүлсэн макрог ашиглахад OpenOffice.org-ийн үндсэн дэлгэц болон бидний үйл ажиллагаанд асуудал үүсээгүй.
Баримтын зохицолдоо
Макрог хөрвүүлсэний дараах төвөгтэй асуудал нь баримтын зохицолдоо байсан юм. Компаний дотоод баримтууд асуудалгүй явагдаж байсан ч компаниас гаднах баримтын солилцоон дээр Microsoft-оос үнэгүй гаргадаг баримт харагч (document viewer)-уудыг ашиглан баримтын загвар өөрчлөгдсөн эсэхийг шалгах, болж өгвөл PDF хэлбэрт хувиргах зэргээр ажиллаж байна. Цаг бага үед, зарим тохиолдолд MS Office суулгасан компьютерийг хэрэглэж байна.
Эндээс, зохицолдоог бүрэн хийж чадахгүй бөгөөд ерөнхий тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох нь гол түлхүүр юм гэдгийг ойлгож авсан.
Ажиллагааны ялгааг арилгах
710 ажилтаны 250-г эхний шатанд, үлдсэн 450 хүнийг дараагийн шатанд шилжүүлсэн юм. Компаний дотор тусламжийн цэг (help desk) болон портал сайт зэргийг үүсгэн асуулт хариулт явуулах зэргээр ашиглаж OpenOffice-ийн ажиллагааны ялгааг арилгах арга хэмжээ авч байна.
3 сар хэртэй хэрэглэхэд ажиллагаанд нь дасаж, OpenOffice-ийг хэрэглэхтэй холбоотой асуултуудыг асуух нь ихсэж байна...
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас уншина уу.
Sunday, October 7, 2007
Friday, October 5, 2007
Хятадын програм хөгжүүлэлт
Хятадын компаниуд дотоодынхоо зах зээл дээр хөгжүүлэлтийг хэрхэн явуулдаг вэ?
[1] Дизайны баримт бичиггүй хөгжүүлэлтийн төслүүд олон байдаг
Хятадын дотоод зах зээл дэх том хэмжээний төсөл ч дизайны баримтгүй, хөгжүүлэлтийн тогтсон дүрэмгүйгээр явагдах нь олон.
Төсөл амжилтай дууссан ч, цаашдын ашиглалт техникийн үйлчилгээ болон нэмэлт өөрчлөлт хийлгэхэд нийлээд асуудал үүсдэг. Энэ нь хэрхэвч сайн үр дүн биш бөгөөд эсрэгээр хэрэглэгчдэд хүндрэл болж ирдэг.
[2] Давталттай хөгжүүлэлтийн аргаар хөгжүүлэлт явагддаг
Японд хүрхэрээ загварын хөгжүүлэлтийг үндэс болгон хөгжүүлэлтийг явуулдаг. Харин Хятадын хувьд давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэх нь элбэг. Шалгалт болон баталгаажуулахад бага хугацаа зарцуулж ажлын хэмжээгээ багасган богино хугацаанд хүлээлгэн өгөх гэсэн сэтгэхгүйтэй байдаг.
Давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэхийн тулд доорх нөхцөл шаардлагатай.
- Бага хэмжээний төсөл
- Хэрэглэгч тал давталттай хөгжүүлэлтийн аргыг хүлээн зөвшөөрөх
- Харилцан ойлголцолыг маш сайн хийх
Хятадын дотоод зах зээлд эдгээр нөхцөлийг хангах тохиолдол олон байдгаас, давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэх нь илүү байдаг бололтой.
[3] Төслийг хүлээлгэн өгсөний дараагаар, өөрчлөлтийн болон алдааны засварыг хийдэг
Хөгжүүлэлтийг хийж дуусаад эхлээд хүлээлгэн өгнө. Түүний дараагаар ашиглалт, техникийн үйлчилгээ зэрэг ажлын хүрээнд өөрчлөлтийн /зарим тохиолдолд алдааны/ засварыг хийж өгдөг.
Үнэндээ бол чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн боловсруулсанаас ашиглалтын гэрээ байгуулахаас өмнө асуудал /алдаа/ гарах тохиолдол багагүй байдаг.
※ Өөрийн бодол
Манай монголын компаниудад байдал ямархуу байдаг юм бол доо?
Монголын IT-гийн зах зээл, компаниудын байдал, хүний нөөцийн боломж зэрэг судалгааг олж харсангүй. Засгийн газрын ICTA болон их дээд сургуулиуд IT компаниудын дунд судалгаа, статистик хийж, олон нийтэд болон гадаадын зах зээлд энэ талын мэдээлэл гаргаж байвал монголын IT-г сонирхох гадаад тал болоод бид өөрсдийгөө танин мэдэх багагүй нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна.

Thursday, October 4, 2007
Офшор хөгжүүлэлтийн талаар
IT-ийн салбарынханы дунд офшор хөгжүүлэлт (offshore development) гэж юу болохыг мэдэхгүй хүн цөөн биз. Үүнийг товчхоноор хэлбэл, системийг нэгтгэгч (SI – system integrator) талын захиалгаар далайн чанад дахь програм хөгжүүлэлтийн компани гэрээ байгуулан гүйцэтгэж буй програм хөгжүүлэлтийг хэлнэ.
Америкийн компаниуд өөрсдийн хөгжүүлэлтийн зардал нэмэгдэх болсонтой холбоотой, хямд зардал бүхий Энэтхэг рүү ажлаа өгч хийлгэж эхэлсэнээр офшор хөгжүүлэлт эхэлсэн гэдэг. Америкийн хувьд Энэтхэг рүү, Японы хувьд Хятад руу голлон офшор хөгжүүлэлт хийж байна.
Ингэж зардалаа багасгах зорилгоор эхэлсэн офшор хөгжүүлэлт нь Энэтхэг, Хятадаас гадна бусад улсуудад ч хийгдэх болжээ. Тэдгээр орнуудад засгийн газар болон боловсролын системээр дэмжигдсэн IT-ийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж боловсруулах асуудал болтолоо өргөжин тэлж байна.
Гэсэн хэдий ч офшор хөгжүүлэлтэд гардаг хэлний болон соёлын ялгаанаас шалтгаалсан бүтээгдэхүүний чанарын асуудал мөн хүний нөөцийн асуудал зэрэг нь компаниудыг зовоосон асуудал болж байна. Хүний нөөцийн асуудлын хувьд, лидер түвшиний чадварлаг хүмүүсээ алдах явдал багагүй гарч байгаа юм.
※ Өөрийн үг
За тэгвэл манай орны хувьд байдал ямар байна вэ?
Манай компани дээр гарч буй асуудлуудаас зарим нэгийг нь дурдая.
Хүмүүсийн чадвараас шалтгаалаад ажил амжихгүй байх, гологдол гарах тохиолдол багагүй байдаг. Жишээ нь даалгаврыг дутуу тайлбарлах, дутуу ойлгох, тест муу хийгдэх зэрэг...
- Лидер түвшиний инженерийн дутагдал.
Том хэмжээний ажил авлаа гэхэд хүний тоог нэмэх хэрэгтэй болно. Хүний тоо нэмэгдэхэд багуудыг удирдах лидерүүд хэрэгтэй болно. Үүнээс гадна захиалагч талтай шууд харьцан ажиллах хэлний мэдлэгтэй, ажлаа хянаад явах чадвартай лидер инженер дутагдалтай байна.
- Цалин хангамж.
Офшор хөгжүүлэлт хийж байгаа компани өндөр цалинтай байх албагүй ч үүнийг зорихгүйгээр ажил явахгүй юм. Өнөөдрийн түвшинд захиалагч талын шаардлага хэр билээ, түүнд тохирсон бүтээгдэхүүн гаргахад ямар чадвартай ажиллах хүч бидэнд байгаа билээ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй байгаа юм. Үнэхээр мундаг инженерт бол цалин өгөх хэрэгтэй. Мөн цалин өндөр байх тусам сайн үр дүн гарна гэсэн үг биш болохоор, балансыг зөв барьж явах асуудал байгаа.

Жич: Манай компани Японоос захилга авч офшор хөгжүүлэлт хийдэг бөгөөд байгуулагдаад хэдэн жил болж байгаа ч монголдоо энэ чиглэлээр туршлагатайд орно гэж бодож байна. Мэдээж асуудал их бий.- Ажиллах хүчний чадвар.
Хүмүүсийн чадвараас шалтгаалаад ажил амжихгүй байх, гологдол гарах тохиолдол багагүй байдаг. Жишээ нь даалгаврыг дутуу тайлбарлах, дутуу ойлгох, тест муу хийгдэх зэрэг...
- Лидер түвшиний инженерийн дутагдал.
Том хэмжээний ажил авлаа гэхэд хүний тоог нэмэх хэрэгтэй болно. Хүний тоо нэмэгдэхэд багуудыг удирдах лидерүүд хэрэгтэй болно. Үүнээс гадна захиалагч талтай шууд харьцан ажиллах хэлний мэдлэгтэй, ажлаа хянаад явах чадвартай лидер инженер дутагдалтай байна.
- Цалин хангамж.
Офшор хөгжүүлэлт хийж байгаа компани өндөр цалинтай байх албагүй ч үүнийг зорихгүйгээр ажил явахгүй юм. Өнөөдрийн түвшинд захиалагч талын шаардлага хэр билээ, түүнд тохирсон бүтээгдэхүүн гаргахад ямар чадвартай ажиллах хүч бидэнд байгаа билээ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй байгаа юм. Үнэхээр мундаг инженерт бол цалин өгөх хэрэгтэй. Мөн цалин өндөр байх тусам сайн үр дүн гарна гэсэн үг биш болохоор, балансыг зөв барьж явах асуудал байгаа.
Friday, September 28, 2007
Google-ийг ашиглах
Google сүүлийн хэдэн жилийн дотор яаж ингэж хүчтэй болов оо? Энэ талаар Google-ийн нэгэн менежерээс асуужээ. Тэр хариулахдаа:
...Хийх сервесийнхээ жинхэнэ чанарыг харуулж чадах зүйлийг олох нь чухал. Мөн "сайн сервес" хийе гэж буй бол өөрийгөө програм хөгжүүлэгч гэдгээс гадна хэрэглэгч гэдэг өнцөгөөс харах нь чухал юм.
Жишээ нь, олон улсын дуудлага хийх үед ямар дугаар руу залгахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг. Энэ үед та өөрийгөө буруутгаж магадгүй юм. Гэтэл энэ нь хэрэглэгчийн буруу биш, хэрэглэх арга нь ойлгомжгүй сервесийн асуудал болж таарна.
Тийм болохоор тухайн бүтээгдэхүүн эсвэл сервесийг хэрэглэгч яаж хэрэглэхийг бодож үзээд, яг амьдрал дээр яаж хэрэглэж буйг харсаны үндсэн дээр хэрэглэхэд хялбар тийм аргаар сайжируулж явах нь сайн сервес хийх гол зангилаа нь болно...
Үнэхээр Google ийм зарчимаар сервесүүдээ хийж байгаа болохоор маш өргөн ашиглагдаж байгаа байх нь. Сүүлийн үед Youtube сервесийг янз бүрээр ашигладаг болж. Компаниуд өөрийнхээ танилцуулга, CM (commercial message = реклам сурталчилгаа) зэргээ Youtube дээр байрлуулаад түүнийхээ линкийг өөрийн сайт дээрээ байрлуулсан байх жишээтэй.
Бид ч бас хоцорч болохгүй шүү дээ.

Thursday, September 27, 2007
Үзэг эргүүлэх
Сургуулийн хүүхдүүд хичээл дээрээ үзэг, харандаагаа эргүүлээд л суудаг даа... Тэгсэн ингэж үзэг эргүүлэх нь бүр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" зохиогдох болтолоо хөгжиж байгаа юм байна. Японоор бол ペン回し 「まわし」 гэдэг юм байна.
Токуогийн их сургуулийнхан үзэг эргүүлдэг робот хуруу зохиосон боловч, одоохондоо хүний хэмжээнд хүрч эргүүлж чадахгүй байгаа бололтой.
Манай оюутан, сурагчид дэмий үзгээ эргүүлж суухаар жаахан бэлтгэл хийгээд энэ тэмцээнд оролцож болох л юм байна.

Saturday, February 24, 2007
Япончуудтай их ярилцая гэвэл...
Япон хүмүүстэй ярилцахад хамгийн их ярьдаг сэдэв бол хоол.
- Монгол хоол гэж ямар байдаг, юуг голчлон хэрэглэдэг, яаж хийдэг?
- Монголд очивол идэж үзэх хэрэгтэй (すすめ) хоол юу вэ ? гээд л асууж эхэлнэ шүү дээ.
Хоолны талаар мэдлэггүй миний хувьд хариулахад хэцүү байдаг юм.
Япон улс хүн амын дундаж наслалтаар дэлхийд бараг нэгт ордог байх шүү. Шалтгаан нь хоолондоо олон төрлийн бүтээгдэхүүнийг зөв зохицуулан хэрэглэдэг хоолны боловсролтой нь холбоотой биз. Үүнийг бүх нийтийн боловсрол болгож чадсан нь давуу тал юм даа. Телевизийн нэвтрүүлгүүд ч хоолны талаар дурьдахгүй өнгөрдөггүй.
Харин бидний хувьд энэ талын мэдлэг байхгүйтай л адил. Эрүүл мэндэд сайн хоол хийх мэдлэгийг бүх нийтийн боловсрол болгох хэрэгтэй санагддаг юм. Нэг удаа хорхогны зураг үзүүлэхэд: ...Ааяа, амттай харагдаж (おいしそう) байна шүү, ийм их махыг ногоо эсвэл ногооны саладтай хольж иддэг үү?! гэнэ. Учирыг нь сонсоод байхад ногоо нь махны холестрыг багасгаж өгдөг бололтой. Бас банштай цай тийм ч зохицол сайтай хоол биш бололтой дог шүү.
За тэгээд япон хэл сурч байгаа хүмүүст зөвлөхөд, япон хүнтэй их ярилцая гэвэл хоолны талаар ихийг мэддэг байх хэрэгтэй шүү.

Япончууд аа гэж
Oхины маань бага сургуулийн "Бие тамирын өдөрлөг" (運動会) боллоо. Уг нь урьд өдөр нь зохиогдох байсан боловч борооны улмаас хойшлогдсон юм.
Өдөрлөг болох өглөө ч бороо орсоор байлаа. Тиймээс спорт зааланд зохион байгуулахаар болж бэлтгэн, нээлтээ хийлээ. Нээлт хийсний дараа, бороо зогсоно гэсэн цаг агаарын мэдээг сонсгоод гадаа талбай дээр үргэлжлүүлэхээр болов. (энэ үед ч бороо орсоор л байлаа...)
Тэгээд багш нар нь цэвэрлэгээ хийх гэж буй мэт хувин, алчуур, сонин цуглуулаад гадагшаа гарч эхэллээ. Юу хийх гэж буйг нь гайхан гадаа гараад хартал...
... Ээ, энэ чинь юу вэ.
... Биеийн тамирын талбай дээр тогтсон усыг сонин, алчуурт уулган авч хувинд юүлэн, талбайн усыг шавхаж байлаа. Үүнийг харсан зарим эцэг, эхчүүд ханцуй шамлан орж байсан юм. (энэ үед ч бороо орсоор л байлаа...)
30 минутын дараа бороо ч зогсож, талбай ч усгүй болж тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Ингэж үнэн сэтгэлээсээ зохион байгуулсан тэмцээн сайхан болохоос яах билээ.
Үүнийг харсан миний бие, япончуудыг биширсэн шүү.
Өдөрлөг болох өглөө ч бороо орсоор байлаа. Тиймээс спорт зааланд зохион байгуулахаар болж бэлтгэн, нээлтээ хийлээ. Нээлт хийсний дараа, бороо зогсоно гэсэн цаг агаарын мэдээг сонсгоод гадаа талбай дээр үргэлжлүүлэхээр болов. (энэ үед ч бороо орсоор л байлаа...)
Тэгээд багш нар нь цэвэрлэгээ хийх гэж буй мэт хувин, алчуур, сонин цуглуулаад гадагшаа гарч эхэллээ. Юу хийх гэж буйг нь гайхан гадаа гараад хартал...
... Ээ, энэ чинь юу вэ.... Биеийн тамирын талбай дээр тогтсон усыг сонин, алчуурт уулган авч хувинд юүлэн, талбайн усыг шавхаж байлаа. Үүнийг харсан зарим эцэг, эхчүүд ханцуй шамлан орж байсан юм. (энэ үед ч бороо орсоор л байлаа...)
30 минутын дараа бороо ч зогсож, талбай ч усгүй болж тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Ингэж үнэн сэтгэлээсээ зохион байгуулсан тэмцээн сайхан болохоос яах билээ.Үүнийг харсан миний бие, япончуудыг биширсэн шүү.
Subscribe to:
Posts (Atom)